Mongolian National Radio

Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг олгосноор эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой

Informações:

Trama

Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг бага насанд нь олгосноор ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. ДЭМБ-аас манай улсын 15-18 насны 1500 орчим хүүхдийн дунд бэлгийн боловсролын талаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 60 хувь нь энэ талаарх мэдээллийг хаанаас авахаа мэдэхгүй, 27 хувь нь нийгмийн сүлжээ болон найз нөхдөөсөө анх сонссон гэж хариулсан байна. Өсвөр насныхан бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх, хүсээгүй жирэмслэлтэд өртөх, үр хөндөлт хийлгэх тохиолдол санаа зовоож байгаа учраас Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт “Амьдрах ухаан-Эрүүл мэндийн боловсрол” хичээлийг тусгаж өгчээ. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга н.Ням-Очир ингэж ярилаа.