Mongolian National Radio

Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар олгоно

Informações:

Trama

Монгол Улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний хувьд дутагдалтай байна. Энэ үзүүлэлтээр манай улс дэлхийн 187 улсаас 130-р байрт ордог. Тиймээс алслагдсан хөдөө орон нутгийн өсвөр залуу үеийг хувь хүнийх нь үүднээс хөгжүүлэх шаардлагатай байгааг судлаачид хэллээ. Энэ ч үүднээс “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний чадвар, боловсрол олгох” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн зорилго, гарах үр дүнгийн талаар талаар тодрууллаа. Хүүхдийг ивээх сангийн хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн менежер н.Бүрэнжаргал ярилаа. Уг төслийг Японы буцалтгүй тусламжаар таван аймгийн 25 суманд хэрэгжүүлэх юм байна.